Дулаан, цахилгааны үнийг энэ сарын 5-аас таван хувиар нэмнэ

Дулаан, цахилгааны үнийг энэ сарын 5-аас таван хувиар нэмнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан, цахилгааны суурь үнийг 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудлыг олон жил ярьж байгаа. Тэгвэл эхний ээлжид суурь үнийг 5 хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Уг нэмэгдлийг энэ сарын 5-аас хэрэгжүүлэх аж. Монгол Улсад ус, дулааны салбарт үнийн томоохон зөрүү үүсч ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүсдэг. Тухайлбал, дулааны тариф 1 Гкал тутамд 33,862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62,960 төгрөг байна. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбарын байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж иржээ. Манайд өртгийг даруй 80 хувиар нэмэх шаардлага бий. Цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж холбогдох байгууллагаас мэдээллээ.