УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгөх үеэр парламент дээр хэлэлцүүлж буй хуулийн төслүүдтэй холбоотойгоор энэ хаврын чуулганыг ирэх сарын 3-ныг хүртэл хуралдуулж, хаахаар төлөвлөж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээллээ. Улмаар энэ хаврын чуулганд багтааж Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг батална гэдгийн онцолсон.