Цалин, тэтгэвэр, АМНАТ, үнийн өсөлтийн талаар санал, шүүмж өрнүүлэв

Цалин, тэтгэвэр, АМНАТ, үнийн өсөлтийн талаар санал, шүүмж өрнүүлэв

Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр суманд намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаяр, сумын намын хорооны бүрэлдэхүүн, Орхон аймгийн СДМЭХ, СДМЗХ-ны тэргүүлэгчид оролцож, 150 гаруй гишүүнтэй нээлттэй санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн стратеги, “Чөлөөлье” санаачилга, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй Enam 3.0 платформын талаар мэдээлэл хүргэж, төр, намын бодлого, шийдвэрийг гишүүд, иргэдэд танилцуулан, орон нутгийн тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсож ажиллав.

Мөн уулзалтад оролцсон ахмад гишүүд болон иргэд цалин, тэтгэвэр, АМНАТ, үнийн өсөлт зэрэг асуудлаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр саналаа илэрхийлэн, намын удирдлагад уламжилж ажиллахыг хүслээ.