Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай П.Сайнзориг нарын гишүүд хуулийн төсөл өргөн барьсан байдаг.
Тус хуульд 17 бөхөд цол нөхөж олгох болон тухайн жилд 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийддэг байх заалтууд багтсан байдаг. Тэгвэл Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн байдаг ч хэлэлцүүлгийн эхний өдрөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан хууль хаврын чуулганаар хэлэлцэхгүй” гэлээ.