НИТХ ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ

НИТХ ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ

НИТХ өнөөдөр 11:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар товлосон байна. Ээлжит бус хуралдааныг 15-нд зарласан ч нийслэлийн төсвийн сонсголоос шалтгаалан хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөв борлон Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Тухайлбал,

  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
  • “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • "Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэх товтой байна.