Н.Учрал: 14 төрийн өмчит компанийг татан буулгаж, 260 орон тоо цомхотгосноор 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ

Н.Учрал: 14 төрийн өмчит компанийг татан буулгаж, 260 орон тоо цомхотгосноор 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж буй юм. Тэгвэл 14 төрийн өмчит компанийг татан буулгасан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр “Эрдэнэс Монгол нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Ингэснээр 14 төрийн өмчит компани татан буугдаж байна. Чингис хаан үндэсний баялгийн сан Эрдэнэс метан шууд толгой компанидаа нэгдэж байна. Хөтөл энержи дулааныг Цемент шохойтой нийлүүлж нэг компани болгоно. Шивээ сервис компанийг Шивээ овоо хувьцаат компани руу нэгтгэж байна. Зэс боловсруулах цогцолбор, Дархан стийл, Багануур илч компанийг татан буулгаж байна” гэв.

ВИДЕО: