Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус хурал эхэллээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус хурал эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны энэ сарын 17,22-ний өдөр хуралдуулахаар товлосон. Тус хуралдаанаар Нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх юм.

Тэгвэл Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
  • “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна