Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оронд Б.Чойжилсүрэн Увс аймагт нэр дэвших үү

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оронд Б.Чойжилсүрэн Увс аймагт нэр дэвших үү

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн намуудаас өрсөлдөх нэр дэвшигчид энэ сарын 15-ны өдөр тодорно. 

Өнөөдрийн байдлаар МАН, АН зэрэг намуудаас тойрог тус бүрд, нэр дэвших хүмүүсийн нэрс хэвлэлийн хуудаснаа таамаг төдий байгаа юм.Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэр дэвшихгүй байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Учир нь тэрээр тодорхой бус шалтгааны улмаас сонгуульд нэр дэвшихгүй гэж МАН-ын удирдлагадаа мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл байна. 

Харин тус намаас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан ч, Ч.Хүрэлбаатар нэр татаж байгаа бол, түүний оронд Б.Чойжилсүрэнг Увс аймагт дэвшүүлэхээр болсон гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. 

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2008 оноос өнөөг хүртэл Увс аймгаас УИХ-д тасралтгүй сонгогдсон нэгэн юм. Харин Б.Чойжилсүрэнгийн хувьд 2008 оноос хойш Увс аймгаас УИХ-д сонгогдож, 2016-2017 оны хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдын албан тушаалд томилогдон ажиллаж байсан билээ. Тэрээр сүүлийн өдрүүдэд Увс аймаг буюу тойрогтоо ажиллаж байгаа ажээ.