НӨАТ-ын сугалааны тавдугаар сарын тохирол өнөөдөр /2026.06.17/ явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 61,281,915 ширхэг баримтыг оролцуулсан юм. Тэгвэл эдгээр баримтуудаас:
-
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/-55 мянга 665
-
4 орон таарсан /40,000-100,000/: 5 мянга 435
-
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 561
-
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 61
-
7 орон таарсан /500,000- 10 сая/: гурван азтан
-
8 орон таарсан: 2 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болжээ.