Өчигдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан нөхцөл байдал үүссэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс Оюу толгойн үйл ажиллагаанд хууль бус саад хийж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд өгөөд байсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн тус баяжмалын зам нээгдэж, тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ.
