Туулын хурдны замтай холбоотой маргаан үргэлжилсээр байна. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ажил түр зогсчхоод буй. Мөн Туулын хурдны замыг холбогдох байгууллагаас шалгаж эхэлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр боловсролын салбарынхантай уулзах үеэрээ 2.3 их наядаар Туулын хурдны замыг барьж байснаас 2.3 их наядыг Боловсролын яаманд шилжүүлчихвэл түгжрэл буурна хэмээн мэдэгджээ. Тэрээр “Гэртэй нь ойрхон сургууль, цэцэрлэг байвал хэн түгжрэх юм бэ. Хүмүүс дэмий тэнээд түгжрэл үүсгэдэг гэж ойлгодог. Эцэг эхчүүд хүүхдээ л хүргэх гэж яваад байгаа. Энэ бол буруу” гэжээ.
ВИДЕО: