Эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ

Эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах болсон талаараа мэдээллээ. 

Д.Эрдэнэбат эрчим хүч  хариуцсан нарийн бичгийн дарга "Энэ салбарынхан ажил олгогч Эрчим хүчний яамтай цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа. Тиймээс 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 8 цагаас ажил хаялтыг эхлүүлнэ. Эрчим хүч нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учраас ажил хаялт эхэлмэгц цахилгаан, дулаанаар хангахгүй гэсэн үг биш. Шаардлагатай ажлын байруудын ажил үүргийг хэвийн үргэлжлүүлэх тал дээр дотоод зохицуулалт хийж ажиллахаар болсон.  Тэр хүртэл Эрчим хүчний яам боломжит хувилбаруудыг танилцуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Ажил хаялт бол хамгийн эцсийн сонголт, хуульд заасан бүх арга хэмжээг авсан. Мөн энэхүү ажил хаях шийдвэрийг эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтан ажил хаях санал асуулгад оролцож, ажил хаях саналыг 90-ээс дээш хувь нь дэмжсэн” гэв.