Бурхан Халдун хайрхны төрийн тахилгын ёслол энэ сарын 23-нд болно

Бурхан Халдун хайрхны төрийн тахилгын ёслол энэ сарын 23-нд болно

Монгол түмний төрт ёс, түүх соёлын үнэт өв болсон Бурхан Халдун хайрхан-ы тэнгэрийг тахих төрийн ёслолын ажиллагаа XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн зуны Хөх морь сарын шинийн 8-ны өдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 23-нд Хамбын Эрээн дэх Дурсгалын гэрэлт цогцолборт зохион байгуулагдана.

Ёслолын арга хэмжээний үеэр иргэд, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын нэгдүгээр болон хоёрдугаар бүсүүд, улсын тусгай хамгаалалтын бүс, эмнэлгийн болон мэдээллийн үйлчилгээний цэгүүд ажиллах юм. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг байршлын зурагтай урьдчилан танилцаж, холбогдох заавар зөвлөмжийг мөрдөн оролцохыг уриаллаа. Түүнчлэн Бурхан Халдун хайрхны төрийн тахилгын ёслолын аюулгүй байдал, бэлэн байдлыг хангах хүрээнд Онцгой байдлын албаны хүн хүч, техник хэрэгслийн цуваа хөдөлжээ. Арга хэмжээний үеэр болзошгүй гамшиг, осол, ой, хээрийн түймэр, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах аж. Төрийн тахилгын ёслолыг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулахын тулд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна.