Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд үзэгдсэн тохиолдол ихээр гарах болсон.
Тэгвэл өчигдөр /2026.10.07/ Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баавгай айл руу дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан ноцтой явдал болсон гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгайд бариулсан иргэний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас өнөөдөр 09:30 цагаас мэдээлэл хйихээр болжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.