Зургаадугаар сарын 24-нөөс зарим байршилд халуун ус 12 хоног хязгаарлана

Зургаадугаар сарын 24-нөөс зарим байршилд халуун ус 12 хоног хязгаарлана

Нийслэлийн дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 6-ныг хүртэл 12 хоногийн хугацаанд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ.

Тодруулбал, "Говь" ХК, "Натур Агро" ХХК, Вокзал, 2 дугаар хороолол орчмын УДДТ-79, УДДТ-81-ээс хангагддаг хэрэглэгчид, 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол, Төв Гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун ус түр хугацаанд хязгаарлагдана. Мөн Түндэмүн сан, Гурван билэг их дэлгүүрийн урд тал, ТБД Андууд дэлгүүр, Гранд плаза төв, Макс молл худалдааны төв орчим, Төмөр замын удирдах газар, 73 дугаар сургууль, Кёкүшюзан цогцолбор, UB Palace, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид уг хязгаарлалтад хамрагдах юм.

Засварын хүрээнд ДХ-791–ДХ-7203 хоорондын 2Ф500 мм голчтой, 60 хос метр шугамыг шинэчлэхээс гадна ДЗ-764 цэгийн 1Ф700 мм таслах хаалт, Насос станц №6-ын ерөнхий коллекторын 1Ф500 мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300 мм таслах хаалт болон бусад тоноглолыг шинэчлэн солих ажлыг хийхээр төлөвлөжээ.