Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр бөө мөргөлийн ёслолоор эхлэж өнөөдөр төрийн тахилга эхэлж байна.
Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу улс 21 аймаг сумдаас шалгарсан 99 бөө Бурхан Халдун уулнаа хуран цугларч, уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөсөн юм. Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэх судалгаа бий бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүндтэй, шалгуур хангасан шилмэл 99 бөөг сонгосон аж.
Харин өнөөдөр Тахилгын ёслолын эхэнд шашин номын зан үйлийг үйлдэн, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдсан байна. Мөн Бурхан Халдун хайрхны эзэн савдаг, лус сахиусыг аргадан тайтгаруулах, уул усны ариун шүтээнийг дээдлэн хүндэтгэх уламжлалт зан үйл хийгджээ.