Автотээврийн үндэсний төвөөс долоодугаар сард /2026.07/ хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, агаарын нислэг Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Түүнчлэн Монгол - Оросын хилийн боомтын Төмөр замын тээвэр олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана, мөн Алтанбулаг, Ханх, Эрээнцавын боомтууд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Арцсуурь, Цагааннуур, Тэс, Ульхан, Боршоо боомтууд түр хаах юм.
Монгол-Хятадын хилийн боомтуудаас Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Бургастай, Шивээхүрэн, Хавирга, Даян боомтууд наадмын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Гашуунсухайт, Ханги боомтуудаар ачаа тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох юм
