Зургаан сарын хугацаанд 0-18 насны бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгоно

Зургаан сарын хугацаанд 0-18 насны бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгоно

Ерөнхий сайдын У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд ХНХ-ийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар оролцсон юм.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-аас коронавирусийн цар, тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг баталсан. Өнөөдрөөс эхлээд энэ хууль албан ёсоор үйлчилж байна. Үүнтэй холбогдуулаад Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмзэг бүлгийн иргэд ахмад настай хүмүүст халамж үзүүлэх холбогдох тогтоолуудыг гаргалаа6

  • Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоол
  • Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээг гэсэн хоёр тогтоол баталсан" гэлээ.

Үүнд: 

-2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар  100,000 болголоо. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна.

-2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Хүнсний талоныг 32,000 төгрөг болголоо. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

-2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Ингэснээр 288 мянган төгрөг авдаг болно.Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. 

-Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Ингэснээр 288 мянган төгрөг авдаг болно. 

-Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Ингэснээр 288 мянган төгрөг авна. 

Дээрх бүрт нийт 793.6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. 

Эх үүсвэрийн талаар Ч.Хүрэлбаатар сайд "Цар тахлын үеийн эдийн засгийн арга хэмжээ авах хуулиар эх үүсвэрийг нь давхар баталгаажуулах учиртай. Энэ жил Монгол Улсад залуучуудын ногоон наадам, токиогийн олимп, ерөнхий боловсролын сургуулиудын зардлаас, зарим өрүүдийг хойшлуулах хэлэлцээр хийсэн учраас төлөгдөх хүүгээс, төсөвт байгууллагуудаас хэмнэж болох зардлуудыг нэгтгэж, эх үүсвэрийг нь бүрдүүлж байгаа. Дээрх дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос нэгдсэн төсвийн орлого найман хувиар буурсан гэсэн мэдээлэл гаргасан. Засгийн газраас баталсан тогтоолууд нь экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийж байна. Хоногт 40 гаруй машин гардаг байсныг 500 орчимоор нэмэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй" гэлээ.

Мөн малчдын амьдралыг дэмжих үүднээс ноолуурын кг тутам 20 мянган төгрөг олгоно.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө