У.Хүрэлсүх: Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газраа солиод ч яах юм

У.Хүрэлсүх: Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газраа солиод ч яах юм

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-ны өдрөөс албан ёсоор мөрдөгдөж эхэлснээр Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох уу гэх сэдэв сүүлийн үед олны дунд маргаан үүсгээд буй.

Үндсэн хуулийг батлахдаа яалт ч үгүй энэ сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд заачихсан. Энэ дагуу хуулиа дагаж мөрдвөл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа дөрвөөс бусад “давхар дээлтэй” гишүүнийг явуулах ёстой гэсэн байр, суурийг хуульчид илэрхийлж буй. 

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хуульчид маргаантай зүйл яриад байгаа. Сонгууль дөхсөн учраас зарим хүмүүс улс төржүүлээд байна. Хуулийн эцэг гэгддэг хүмүүс энэ асуудлаар тайлбар өгсөн. Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газар солигдож яах ч юм билээ. Засгийн газрын тухай хууль өргөн баригдаад явж байна. УИХ ямар шийдвэр гаргана. Засгийн газар дагаж мөрдөх ёстой л гэж бодож байна" гэлээ.