Ч.Улаан: Ноолуур нэг кг тутамд нь олгох 20 мянган төгрөг малчдын дансанд нь хийнэ

Ч.Улаан: Ноолуур нэг кг тутамд нь олгох 20 мянган төгрөг малчдын дансанд нь хийнэ

Засгийн газрын өнөөдрийн /2020.05.06/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Засгийн газрын сайд нар оролцож байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн Ч.Улаан "Монгол ноолуурынхаа үнэ цэнийг дэлхийд хадгалж үлдэх ёстой гэдэг бодлого тавин ажиллаж байна. Нэг кг тутамд нь олгох 20 мянган төгрөг малчдын дансанд нь хийнэ. Ноолуурын дийлэнх хэсгийг худалдаж авдаг гаднын хүмүүс орж ирээгүй. Тиймээс цаг хугацааны хувьд удаашралттай байна. Тиймээс малчид маань яарч, сандарч ноолуураа битгий хямд үнээр зараарай, зарж болохгүй" хэмээн ярилаа. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө