Нийслэлийн гурван дүүрэг, Төв аймгийн хоёр суманд маргааш цахилгаан хязгаарлана

Нийслэлийн гурван дүүрэг, Төв аймгийн хоёр суманд маргааш цахилгаан хязгаарлана

Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан маргааш /2026.06.28/ нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хороо болон Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ суманд цахилгаан түр хязгаарлана.

Хязгаарлалт 09.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд орон сууцны хороолол, гэр хорооллын хэсэг, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд хамрагдаж байгаа юм. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан тасрах хугацаанд хэрэглээгээ урьдчилан зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа.




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө