Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл маргааш 08.00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон гэдгээ зарлалаа.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч А.Дагвадорж, “Цалинг 10 хувиар нэмэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлнэ. ДЦС3-ын ажилчид хүнд, халуун нөхцөлд ажилладаг. Одоо эрчим хүчний оргил ачааллын үе биш ч гэсэн их засварын ажил үргэлжилж байна. Бид өнөөдрийг хүртэл ажил хаялтад хүрэхгүй болов уу гэж найдсан. Гэвч Д.Найдалаа сайд бидэнд албан бичгээр буюу албан ёсоор хариу өгөөгүй. Эрчим хүчний яамнаас бидний цалинг 10 хувиар нэмэх санал тавьсан. Гэтэл инфляц 11 хувьд, мөнгөний ханш 20 хувиар уначихлаа. Эрчим хүчний яам өнөөдөр даруй арга хэмжээ авахгүй бол маргааш үндэсний хэмжээнд тоггүй болох эрсдэл үүслээ. Ажил хаялт бидний эцсийн сонголт. Бид цалингаа 30 хувиар нэмүүлэх хүсэлтэй байна. Маргааш шууд 30 хувиар биш юм гэхэд шатлалтай нэмэх саналыг бид хүлээж авна. Маргааш өглөө 08.00 цагт эхлэх ажил хаялтад эрчим хүчний салбарын 22 салбарын ажилтан хамрагдана" гэлээ.
ВИДЕО: