Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Харин энэ долоо хоногт дөрвөн өдөр чуулганыг хуралдуулахаар товложээ.
-УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар:
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- "Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /