Өнөөдөр /2026.06.30/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн хурал боллоо. Хуралд Шадар сайдын Ажлын алба болон Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, есөн салбар хороон дарга, найруулагч, тасалбар борлуулах хоёр газрын төлөөллүүд хуралдлаа.
Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр “Энэ жил 1024 бөх барилдана. Энэ бол хуулиараа таван жилдээ нэг удаа болох заалттай. 10-ны өдөр нэг, хоёрын даваа барилдана, 11-нд гурав, дөрөв, тавын даваа, үлдсэн барилдаанууд 12-ны өдөр болно. Харин долдугаар сарын 10-ны өдрийн нэг, хоёрын давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой” гэлээ.