Өнөөдөр /2026.06.30/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн хурал боллоо. Хуралд Шадар сайдын Ажлын алба болон Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, есөн салбар хороон дарга, найруулагч, тасалбар борлуулах хоёр газрын төлөөллүүд хуралдлаа.
Энэ үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Энэ жил улсын наадмаар шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авна. Наадмын өмнө бахчүүдээс урьдчилан допингийн шинжигээ хийсэн. Энэхүү шинжилгээнээс хориотой бодис хэрэглэсэн бөх байгаагүй. Наадмын нэг болон хоёрын даваа 10-ны өдөр болох бол 11-нд гурав, дөрөв, тавын даваа болно. Харин долдугаар сарын 12-ны 10.00 цагаас бөхчүүд ам авч, 10.30 цагаас бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилнэ” гэлээ.