МАН-ын бүлэг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөлд дахин гурав хоногийн завсарлага авлаа

МАН-ын бүлэг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөлд дахин гурав хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм.

Тус тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр ажлын хоёр хоногийн завсарлага авсан бөгөөд өнөөдөр уг хугацаа дуусаж байв. Гэвч чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал уг төслийг үргэлжлүүлэн судлах шаардлагатай байгааг дурдаж, дахин ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. УИХ-ын дарга бүлгийн хүсэлтийг хүлээн авч, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэгт дахин ажлын гурав хоногийн завсарлага өгсөн юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудлын дараагийн дараалал руу шилжин үргэлжилж байна.