Эдийн засгийн байнгын хороо "Ашигт малтмалын тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Эдийн засгийн байнгын хороо "Ашигт малтмалын тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

  1. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайлан;
  2. "Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
  4. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг);
  5. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг).

Өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулах юм.

ШУУД ҮЗЭХ: