"Херо" Б.Баатар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэж авсан талаарх Б.Энхбаяр, П.Хишигбаяр нарын мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгчид гомдол гаргажээ

"Херо" Б.Баатар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэж авсан талаарх Б.Энхбаяр, П.Хишигбаяр нарын мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгчид гомдол гаргажээ

"Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, "Херо энтертайнмент групп"-ийн Б.Баатар нар "дээрэмдэж" авсан талаарх мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татаж, шуугиан тариад намжсан. Өдгөө тус хэргийг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. 

Тэгвэл "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэж авсан талаарх тухайн үеийн Хууль зүйн сайд Б.Энхбаяр, иргэн П.Хишигбаяр, түүний эхнэр Б.Нандин-Эрдэнэ нарын мэдээлэлтэй холбоотойгоор цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгчийг "Херо энтертайнмент групп"-ийн Б.Баатар шалгуулахаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргажээ. 

Тодруулбал, "Херо интертайнмент" ХХК-ийн Б.Баатар өмгөөлөгч Б.Баярааг "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэж авсан" талаар цахим сүлжээнд мэдээлж, "Херо интертайнмент"-ын нэр төрд халдсан хэмээн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан байна. 

Угтаа Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар дээрэмдэж авсан талаарх мэдээллийг анх олон нийтэд мэдээлсэн. Тэрбээр "Гэрэгэ товер”-ын 14,15 дугаар давхрыг Б.Баатар айлган сүрдүүлж, эзэмшигчийг нь баривчлуулж байгаад маш хямд нөхцөлөөр авсан гэдгийг тодотгож байв. Мөн тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ нар "Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхартай холбоотой дээрэм хийсэн. Дээрмээ хийхийн тулд П.Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Б.Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ" гэх мэдээллийг өгсөн байдаг.

ВИДЕО: 

Товчхондоо, "Херо" Б.Баатарын "Байгууллагын нэр төрд халдсан" гэгдээд буй асуудлыг анх Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр мэдээлж байсан. Энэ ч утгаараа Б.Баатар цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгчид бус энэ талаарх мэдээллийг анх олон нийтэд түгээсэн Б.Энхбаяр сайдад гомдох учиртай байлтай. 

-ХЕРО Б.БААТАР НАР "ГЭРЭГЭ ТАУЭР"-ЫН 14 ДАВХРЫГ ДЭЭРЭМДСЭН ГЭХ ХЭРЭГТ ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ "АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХ" ТАЛД САНАА АГУУЛАВ УУ-

Нөгөөтээгүүр, “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг эзэмшигч П.Хишигбаяр өнгөрсөн гуравдугаар сард /2026.03.23/ "Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар өөрийг нь хэрэгт холбогдуулж, 19 хоног хориод, "Гэрэгэ"-ийн 14 давхрыг дээрэмдэж авсан" гэдгийг өөрийн биеэр мэдээлсэн байдаг. Мөн түүний эхнэр Б.Нандин-Эрдэнэ "Л.Оюун-Эрдэнэ Гэрэгэ 14 давхрыг дээрэмдэхийн тулд хувийн компанид ТЭЗҮ хийсэн гэж хэрэг тохож, хонгилдоод 14 давхрыг булаасан" гэдгийг мөн л мэдэгдэж байв. 

ВИДЕО: 

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар дээрэмдэж авсан талаарх мэдээллийг холбогдох нэр бүхий хүмүүс нь өөрийн биеэр мэдэгдэж, хэрхэн хохирсон гэдгээ олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг. 

Гэтэл "Херо интертайнмент" ХХК-ийн Б.Баатар дээрх нэр бүхий хүмүүст бус өмгөөлөгч Б.Баяраад яагаад гомдов гэдэг нь анхаарал татаж буй юм. 

Магадгүй Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг эзэмшигч П.Хишигбаяр, түүний эхнэр Б.Нандин-Эрдэнэ нар хэрэг учирлын талаар бодит үнэнийг мэдээлсэн тул буруутанг бусад руу чиглүүлэхийн тулд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргаж, дээрх мэдээлэлтэй холбоотой цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгч Б.Баярааг шалгуулахаар болсон уу гэх хардлага төрж буй юм. Нэг үгээр хэлбэл, Херо Б.Баатар нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдсэн гэх хэрэгт өмгөөлөгч нарыг "ажиллахгүй болгох, дээрх нэр бүхий хүмүүсээс өмгөөлөгч нарыг холдуулах" талд санаатайгаар ийнхүү ажиллаж эхэлсэн байж болзошгүй байна. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө