Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голд хүн живсэн тухай дуудлага өчигдөр /2026.07.02/ 18:31 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, очиход 44 настай эрэгтэй Г голын усанд живж, буцалтгүй нэрвэгдсэн байжээ. Аврагчид талийгаачийг 19:00 цагт уснаас гарган, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинжээчид хүлээлгэн өгсөн байна. Иргэдийг гол, мөрөн, нуурын усанд сэлэхдээ аюулгүй байдлаа хангаж, зориулалтын бус газарт усанд орохгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.