Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ.
Энэ дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоонд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Тээврийн Цагдаагийн Албаны ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байгаа бол маршрутын бус 21 замд Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.