Монгол Улсад 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 418,732 гадаадын жуулчин иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
2023 оны мөн үетэй харьцуулахад гадаадын жуулчдын тоо 155,049 буюу 58.8 хувиар өсжээ. Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотойгоор Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байна.