Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр "Цэнхэр бүс" (Blue Zone), "Ногоон бүс" (Green Zone)-ийн бүтээн байгуулалт болон зохион байгуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг онцлов. Мөн Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээ нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Түүнчлэн бага хурлын бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, зохион байгуулалтад оролцож буй ажлын алба, нийт ажилтнуудад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.