Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зургаан жилийн дараа эх орондоо ирсэнтэй холбоотойгоор нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөөд байна.
Үүнтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Дайснууд чинь муулахаа байчихвал чи хэнд ч хэрэггүй түүх болжээ гэсэн үг. Харин Элбэгээгийн дайснууд бөөнөөрөө боож үхэн муулж байгааг харахаар тэр улс төрийн алдарын тавцан дээр хэвээрээ зогссоор байгаа аж. Атаархмаар" хэмээн бичсэн байна. Ц.Элбэгдоржийн эх орондоо ирсэн үйл явдалтай холбоотойгоор улс төр, олон нийтийн хүрээнд байр суурь, санал шүүмжлэл үргэлжилсээр байна.