Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ жил улсын чанартай хэд хэдэн авто замд их засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа тул зарим хэсэгт хөдөлгөөнийг түр замаар зохицуулж байна.
Зам засвар үргэлжилж буй чиглэлүүд:
Улаанбаатар – Мандалговь чиглэл (А0201)
- 100–110 км: 2026 оны 6 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31 хүртэл
- 115–123 км: 2026 оны 7 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 31 хүртэл
- 122–135 км: 2026 оны 6 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 15 хүртэл
Улаанбаатар – Чойр чиглэл (А0101)
- 217–224 км: 2026 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 10 хүртэл
- 172–184 км: 2026 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 25 хүртэл
- 224–231 км: 2026 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 25 хүртэл
Булган – Хөвсгөл чиглэл
- Төлүүгийн даваа – Уньт чиглэлийн 45–85 км: Замын их засвар үргэлжилж байна.
Зам засвар хийгдэж буй эдгээр хэсгүүдэд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулж байгаа тул жолооч нар хурдаа тохируулж, замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөн зорчихыг Авто замын хөгжлийн төвөөс зөвлөж байна.