Өнөөдөр /2026.07.09/ зарим аймгуудын наадмын хүчит бөхийн барилдааны гурваас дээш даваанууд үргэлжилж байна.
Архангай аймгийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц таван даван аймгийн начин цолны болзол хангаад байна. Тэрээр тавын даваанд аавынхаа дүү болох Улсын харцага Г.Батбаярыг давжээ. Мөн тус аймгийн наадамд Улсын харцага Т.Мөнгөнцоож өөрийн хүү М.Мягмарцэрэнг тавын даваанд амлан авч аймгийн начин цолтон болголоо.