БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын "Стратегийн түншлэл"-ийг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.