СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +10...+15 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

8 цагийн өмнө