БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, "Энэ бол Монгол" хэмээн айлчлалын эхний өдрийн бичлэгээ хуваалцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, "Энэ бол Монгол" хэмээн айлчлалын эхний өдрийн бичлэгээ хуваалцжээ

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй И Жэ Мён айлчлалынхаа эхний өдрийн дүрс бичлэгийг цахим хуудсандаа нийтэлж, "This is Mongolia" буюу "Энэ бол Монгол" хэмээн онцолжээ.

ВИДЕО: 

Түүний нийтэлсэн бичлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн албан ёсны уулзалт, төрийн хүндэтгэлийн ёслол, Улаанбаатар хотын дүр төрх, Монголын байгаль, соёлын онцлогийг харуулсан агшнууд багтжээ. Мөн бичлэгт Монголын үндэсний рок урсгалыг дэлхийд таниулсан The HU хамтлагийн хөгжмийг ашигласан нь олон нийтийн анхаарлыг татсан байна. 

Бичлэгийг нийтэлсний дараа БНСУ болон Монголын цахим хэрэглэгчид хоёр улсын харилцаа, соёлын солилцоог онцолсон сэтгэгдлүүдийг үлдээж, Монголын өв соёл, орчин үеийн хөгжмийн урсгалыг дэлхийд сурталчилсан сонголт болсныг онцолж байна. И Жэ Мёны энэхүү нийтлэл нь түүний Монгол дахь төрийн айлчлалын эхний өдрийн онцлох мөчүүдийг нэгтгэн хүргээд зогсохгүй Монголын төр, соёл, орчин үеийн хөгжмийн өнгө төрхийг олон улсын үзэгчдэд дахин таниулсан контент болжээ.




Өнөөдөр тахиа өдөр

8 цагийн өмнө