Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.
Өнөөдөр /2026.07.10/ хязаалан насны хурдан морьдын уралдаан 07:00-11:00, шүдлэнгийн уралдаан 12:00-15:00 цагт Хүй долоон худагт, сур, шагайн харваа төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Мөн Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа 10:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. 17:00 цагт Төрийн тугийг цэнгүүлснээр өнөөдрийн баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөнө.
