Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайд усархаг бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа

Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайд усархаг бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа

Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-нд Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нутгаар их хэмжээний бороо орох төлөвтэй байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж, иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Их хэмжээний хур тунадасны улмаас гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үер буух эрсдэл үүсэхээс гадна авто зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болж, үзэгдэх орчин муудах магадлалтай байна.

Иймд иргэдийг үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх, аялал, зугаалга, ууланд гарах тохиолдолд цаг агаарын мэдээг тогтмол хянах, тээврийн хэрэгслийн хурдыг нөхцөлд тохируулан хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ. Мөн хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, шаардлагагүй тохиолдолд үерийн эрсдэлтэй бүсэд майхан барих, буудаллахаас татгалзахыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.