Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааныг улсын арслан Р.Пүрэвдагвын бор үрээ өнгөлж байна

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааныг улсын арслан Р.Пүрэвдагвын бор үрээ өнгөлж байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн гарааны зурхайгаас эргэлээ. 

Өнөө жилийн хурдан шүдлэнгийн уралдаанд Улсын арслан Р.Пүрэвдагвын хурдан бор үрээ, Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уяж хурдлуулж буй Ц.Баяржаргалын хүрэн үрээ, Булган аймгийн Булган сумын харьяат Батхүүгийн Ууганхүүгийн дэлтэй хүрэн үрээ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Элдэв-Очирын Ариунболдын хүрэн халзан тэргүүтэй хурдан шүдлэнгүүд багтжээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө