ШУУД: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны YouTube суваг болон MBC, KBS телевизүүд Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулж байна

ШУУД: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны YouTube суваг болон MBC, KBS телевизүүд Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулж байна

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны албан ёсны YouTube суваг болон тус улсын томоохон олон нийтийн телевизүүд болох MBC, KBS-ийн YouTube сувгуудаар шууд дамжууллаа.

Энэ удаагийн шууд дамжуулалт нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай давхцаж буйгаараа онцлог байв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцсон юм.

Шууд дамжуулалтаар Наадмын нээлтийн урлагийн тоглолт, төрийн ёслол, үндэсний өв соёлыг харуулсан үзүүлбэрүүд, мөн Монгол, БНСУ-ын төрийн тэргүүнүүдийн арга хэмжээнд оролцож буй агшнуудыг бүрэн хүргэлээ.

БНСУ-ын үндэсний олон нийтийн телевизүүд Монголын Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулсан нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, соёлын солилцоог бэхжүүлэхэд ач холбогдолтой үйл явдал болж байна.

ВИДЕО: