"Монгол Хаан" жүжиг Broadway-д тоглохоор болж, албан ёсны гэрээ байгууллаа

"Монгол Хаан" жүжиг Broadway-д тоглохоор болж, албан ёсны гэрээ байгууллаа

Монголын үндэсний драмын бүтээл "Монгол Хаан" жүжгийг дэлхийн театрын урлагийн хамгийн нэр хүндтэй тайз болох Broadway-д англи хэлээр тоглуулах албан ёсны хамтын ажиллагааны санамж бичигт Hero Entertainment болон Nederlander Group гарын үсэг зурлаа.

Уг гэрээнд Hero Entertainment-ийг төлөөлөн найруулагч Б.Баатар, Nederlander Group-ийг төлөөлөн ерөнхий захирал Боб Недерландер нар гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр жүжгийг Broadway-ийн тайзнаа англи хэлээр тоглуулах бэлтгэл албан ёсоор эхэлж байна. Шийдвэрийг гаргахаас өмнө Nederlander Group-ийн удирдлагууд Монголд хүрэлцэн ирж, Үндэсний их баяр наадмын үеэр "Монгол Хаан" жүжгийг үзэн, уран сайхны түвшин, жүжигчдийн ур чадвар, тайзны шийдэл, олон улсын зах зээлд хүрэх боломж зэрэг үзүүлэлтээр үнэлжээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэн бүтээсэн "Монгол Хаан" өмнө нь Лондон, Сингапур, Япон улсад амжилттай тоглогдсон бөгөөд Broadway-д тоглогдсоноор Монгол Улс үндэсний бүтээлээ энэхүү тайзнаа хүргэсэн Азийн тав дахь улс болох юм.