Улаанбаатар хотод өчигдөр /2026.07.18/ хүчтэй салхи салхилж, бороо орсон. Тэгвэл энэхүү борооны улмаас хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хойд талд баригдаж байгаа барилгын хашаа нурж хоёр авто машин дарагдан, гэрлийн шонгууд унаж, кабель утас тасарчээ. Тус барилгын хувьд өнгөрсөн зургаадугаар сард мөн арматурын төмөр унаж авто замаар зорчиж байсан хоёр машиныг дарж байсан билээ.