"Action steel" улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээний гар бууны стандарт төрөлд Б.Мөнгөнхэрлэн хүрэл медаль хүртлжээ

"Action steel" улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээний гар бууны стандарт төрөлд Б.Мөнгөнхэрлэн хүрэл медаль хүртлжээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Артиллерийн дивизоны Тийрэлтэт артиллерийн батарейны соёл хүмүүжлийн зааварлагч, спортын мастер, ахлагч Б.Мөнгөнхэрлэн "Action steel" улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээний гар бууны стандарт төрөлд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.

Тэрээр 2026 онд зохион байгуулагдсан практик болон цэрэгжлийн буудлагын спортоор олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон олон медаль хүртэж буй цөөхөн эмэгтэй мэргэн буучдын нэг юм. Ахлагч Б.Мөнгөнхэрлэн нь Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн буудлагын тэмцээний 2023, 2025, 2026 оны аварга бүсгүй бөгөөд хамгийн сүүлд 09 дүгээр сарын төгсгөлд зохион байгуулагдсан төр цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит "Монгол цэрэг-2026" практик буудлагын аварга шалгаруулах тэмцээнээс гар бууны төрөлд мөн алтан медаль хүртсэн билээ.