Баянзүрх дүүрэгт хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон баавгайг агнах зөвшөөрөл олгожээ

Баянзүрх дүүрэгт хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон баавгайг агнах зөвшөөрөл олгожээ

БЗД-ийн нутаг дэвсгэр Улиастай орчимд баавгай айл руу дайрсны улмаас нэг иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж буй.

Тэгвэл хэргийн газарт ажиллаж буй алба хаагчдын өгсөн мэдээллээр, хүн барьсан дээрх баавгайг агнах зөвшөөрлийг БОУАӨЯ-наас олгосон аж. Улмаар хэргийн газар анчид очоод байна. Одоогоор баавгайг олоогүй байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.