Улаанбаатар хотын төв цэгт сүндэрлэж буй 55 давхар тансаг зэрэглэлийн Хилтон зочид буудал 2028 онд ашиглалтад орно

Улаанбаатар хотын төв цэгт сүндэрлэж буй 55 давхар тансаг зэрэглэлийн Хилтон зочид буудал 2028 онд ашиглалтад орно

Дэлхийн зочид буудлын томоохон сүлжээ болох Hilton Worldwide Holdings-ийн "Конрад Улаанбаатар" зочид буудлын бүтээн байгуулалт Улаанбаатар хотын төв хэсэгт үргэлжилж байна.

Тус төсөл нь 55 давхар, 227 өрөөтэй тансаг зэрэглэлийн зочид буудал бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Conrad Hotels & Resorts нь Hilton группийн хамгийн дээд зэрэглэлийн тансаг брэндүүдийн нэг бөгөөд дэлхийн санхүү, аялал жуулчлалын томоохон төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг. Төсөл ашиглалтад орсноор Монголд Hilton брэндийн анхны өндөр зэрэглэлийн зочид буудал нээгдэхээс гадна Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлох шинэ өндөр барилгуудын нэг болох юм. Түүнчлэн 55 давхар энэхүү цогцолбор нь олон улсын стандартын зочид буудлаас гадна ресторан, хурлын танхим, амралт, үйлчилгээний цогц шийдлүүдийг багтаасан тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгджээ. Hilton Worldwide Holdings нь дэлхийн 100 гаруй улс, нутаг дэвсгэрт олон мянган зочид буудалтай дэлхийн хамгийн том зочлох үйлчилгээний компаниудын нэг бөгөөд Conrad брэнд нь түүний хамгийн өндөр зэрэглэлийн ангилалд багтдаг юм.