Химийн олон улсын 58-р олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Химийн олон улсын 58-р олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо энэ сарын 10–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол улсын баг амжилттай оролцжээ. Хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө. ОУ-ын химийн олимпиад хоёр үе шаттай явагддаг. Тодруулбал, онолын хэсэг - 9 бодлого /5 цаг/, туршилтын хэсэг - 3 даалгавар /5 цаг/. Оролцогчид есөн бодлого, гурван даалгаврыг арван цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг байна. 

Мөнгөн медаль

  • Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
  • М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Хүрэл медаль

  • Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
  • Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч