Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ.
- УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”
- НИТХ-аас баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд,
НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн ажлыг зохион байгуулж байгаа ба Самбалхүндэв буюу “Далан давхар” оршуулгын тусгайлан тогтоосон 8.5 га газарт оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг “Улаанбаатар буян” ХХК шалгарч гүйцэтгэхээр болсон 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх товтой байсан бөгөөд үндэсний баяр наадмын амралтын өдрүүд таарсан холбоотой 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх хугацааг сунгалаа.
Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд хаагдсан хэдий ч иргэд 2000-аад оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн ба нийт 73,9 га талбайтай байна.
"Улаанбаатар буян" ХХК нь Самбалхүндэвийн буюу нийслэлийн иргэдийн нэрлэж заншсанаар 70 давхрын оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхний шатны төсөл 10 га талбайд 2022-2023 онд амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон юм. 2026 оны энэхүү ажилд Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн суварганд залах юм.
Иймд тухайн байршилд бурхан болооч нь байгаа ар гэрийнхэн www.ubcemetery.gov.mn цахим сангаас хайлт хийж, талийгаачийнхаа булш, бунханыг таньж баталгаажуулахаас гадна 2026 оны 07 дугаар сарын 07-ний өдрөөс 08 сарын 16-ны өдрийн хооронд
Байршил 1: Улаанбаатар буян төв оффис
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Автозамчдын гудамж 54 тоот
Газрын зураг: https://maps.app.goo.gl/1ZD9VbPMbHeoULvM8
Байршил 2: Гандан салбар
Төв Гандан хийдээс Баруун 4 зам уруудах зам дагуу "BOSA MOTORS - DIAMOND PALACE EVENT HALL"-ын 1 давхарт
- Газрын зураг: https://maps.app.goo.gl/ZZFTGQacSiFrFW1i9
Дэлгэрэнгүй мэдээллийг 72100101 дугаараас лавлана уу.
