Сэлэнгэ аймагт өчигдөр гарсан ойн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Сэлэнгэ аймагт өчигдөр гарсан ойн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр “Хар горхи” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2026.07.21/ 16:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.